Wednesday, December 10, 2014

Хоормогын ач тус

Хоормог нь шим тэжээлт ба эмчилгээ сувилалын чанараараа хосгүй бөгөөд альбулин, глобулин гэдэг бөмбөлөг уургуудаас зонхилон бүтдэг учир исэж бүрэлдэхдээ нягт ээдэм үүсгэдэггүй тунаж шар сүү ялгарууладггүй нэгэн жигд маш өвөрмөц шинжтэй бүрэлдэлт үүсгэдэг сүү юм. Хоормог нь гүүний айрагтай харьцуулахад хавьгүй өтгөн боловч хөөсөрч шуугисан тагнайд ууссан, исгэлэн сайхан амттай, уруул чимчигнүүлж, хамар цоргиулдаг их хийжилттэй ундаа болдог. Ингэний сүү нь хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагааг сэргээн идэвхжүүлж, тамир тэнхээ биеийн чалхыг үтэр түргэн сайжруулдаг төдийгүй элэг, цөс, бөөрний ужиг архаг өвчнүүдийг анагаан эмчилдэг, ялангуяа дотор усан хаванг маш хялбар хөөж, зүрх судасны үйл ажиллагааг идэвхжүүлдэг онцгой увьдастай. Мөн хүний бие мах бодийн бодисын солилцоог асар ихээр эрчимжүүлж маш хялбар шингэдэг учир түүнийг хүссэн хэмжээгээр их ууж /өдөрт 5-20л/ болдог цорын ганц ундаа төдийгүй зүрх судасны үйл ажиллагаанд нэн эерэг нөлөө үзүүлэн цусны их даралтыг буулгаж хэвшүүлдэг эмчилгээ сувилалын ач холбогдолтой.

Ингэний хоормог нь хоол боловсруулах эрхтний /элэг, цөс, ходоод, гэдэс/ зонхилох төрлийн өвчилөлд сувилалын болон урьдчилан сэргийлэх зориулалтаар хэрэглэнэ. Учир нь ходоодны шүүрлийн булчирхайн үйл ажиллагааг эрчимжүүлэх, гэдэсний хэвийн үйл ажиллагааг дэмжих, бодисын солилцоог сайжруулах зэрэг ач холбогдолтой юм. Мөн жирэмсэн эхчүүдийн хаванг хөөх нэн тустай.
Хүний биед шингэхдээ хялбар, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг хөнгөвчилнө. Хамгийн гол нь хүний биеийн элдэв өвчинөөс сэргийлэх бичил биетэн агуулж байдаг онцлогтой. Эдгээр бичил биетэн нь хүний биед гаднаас орох хортой болон өвчин үүсгэх бичил биетэнтэй тэмцэж тэдгээрийг устгаж байдаг байна.




3 comments:

  1. ингэний хоормогны цусны сахар бууруулах үйлдлий талаар судалсан судалгааа байдаг болов уу?

    ReplyDelete
  2. Ямар хүн ууж болохгүй вэ

    ReplyDelete